Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт суудлын авто машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Нийтэлсэн: 2018 он 01 сар 17. 16 цаг 27 минут

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 Огноо:2018.01.10


Тендер шалгаруулалтын нэр: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт суудлын авто машин нийлүүлэх  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар:ӨВ-ОНТ-2018/01

 

         Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх  Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн Засаг даргын Тамгын газарт суудлын автомашин нийлүүлэх тухай цахимтендер ирүүлэхийг урьж байна.

      Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.       

      Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга / төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

      Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

             Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2жил /2015,2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь  санал болгож буй үнийн  дүнгээс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна.  /Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тушаалаар батлагдсан Аргачлал шинэчлэн батлах тухай аргачлалын дагуу тооцоно. – Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт. /энэ тодорхойлолт нь банкны судлан үзсэний үндсэн дээр  зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй./

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн хоёржилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх.

Тендерийн хамт 1340000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 02 дугаарсарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар, Нутгийн удирдлагын ордон 516тоот Утас: 70322307

 

Татах



Сэтгэгдэл бичих