Баянгол сумын 15 ортой Эрүүл мэндийн төв, Нарийнтээл сумын Баянтээг багийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 19. 11 цаг 22 минут

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2017.12.18

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Баянгол сумын 15 ортой Эрүүл мэндийн төв, Нарийнтээл сумын Баянтээг багийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 15 ортой Эрүүл мэндийн төв, Нарийнтээл сумын Баянтээг багийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв боловсруулах ажил юм.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, санхүүгийн чадавхийн мэдээлэл, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар Нутгийн удирдлагын ордон 5 дугаар давхар

516 тоот, Утас: 7032-2307, 7032-2006



Сэтгэгдэл бичих