ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: 2017 он 10 сар 12. 15 цаг 17 минут

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017.10.12

Тендер шалгаруулалтын нэр: Зорилтот бүлгийн иргэдэд олгох иж бүрэн 5 ханатай гэр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ӨВ-ОНТ-2017/18

         Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Зорилтот бүлгийн иргэдэд олгох иж бүрэн 5 ханатай гэр нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

         Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

        Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх.

        Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

        Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь тухайн багцад санал болгосон үнийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. Авах боломжтой зээлийн хэмжээг арилжааны банкаар судлуулсан байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016/ он

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Нутгийн удирдлагын ордон 516 тоот Утас: 70322307

 

Татах/uploads/users/56/files/Urilga_fdf.pdf



Сэтгэгдэл бичих