АЙМГИЙН АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН УРИЛГА

Нийтэлсэн: 2017 он 03 сар 21. 18 цаг 17 минут

татах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017-03-21
Тендер шалгаруулалтын нэр: Өвөрхангай аймгийн Ахмадын өргөөнийбарилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ӨВ-ОНХС-2017/01

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар ньэрх бүхий тендерт оролцогчдоос Өвөрхангай аймгийн Ахмадын өргөөний барилга угсралтын ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2015, 2016/ онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Түргэн хөрвөх болон авах боломжтой зээлийн хэмжээ 100 саяас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу /2014, 2015, 2016/ онуудын санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016/ он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яамны: 2.1.1-Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт 2.1.2-Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) 2.2.1-Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт 2.2.2-Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

         Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар

Банк: Төрийн сан 

Дансны дугаар: 100100051006

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Нутгийн удирдлагын ордон

516 тоот Утас: 7032-2307



Сэтгэгдэл бичих