Танилцуулга


ТАНИЛЦУУЛГА

Аймгийн Засаг даргын дэргэд худалдан авах ажиллагааны нэгж байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 144 дүгээр тогтоолын дагуу тус алба нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн б/08 тоот захирамжаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

- Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах;

- Худалдан авах ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулах;

- Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар судалгаа шинжилгээ хийх;

- Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;

- Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах;

- Төрийн байгууллагуудыг худалдан авах ажиллагааны талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;